Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN

МУИС-ийн хурлын дугуй зааланд

09:00 цагт Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран “Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” онол практикийн бага хурал зохион байгуулна.

НМХГ-д

09:00 цагт "Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно.

Чингис зочид буудалд

09:30 цагт Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болно.

МҮХАҮТ-ын Хурлын танхим 

10:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Алтайн хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулна.

ТЕГ-т

10:00 цагт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно.

МЗХ-нд

10:30 цагт “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд 

11:30 цагт УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийн мэргэжлийн бус томилгоо болон замын даргыг халах гэж буй асуудлаар МАН, Зам тээврийн хөгжлийн яамыг эсэргүүцэн УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ мэдээлэл хийнэ.

“Туушин” зочид буудалд

12:00 цагт Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа болно.