Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ авна

Д.Гэрэл
2016 оны 9 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа ирэх сарын 19-нд болно. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм.

Дээрх мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлсэн байгаа. Үүнээс 723 хүн бие даан нэр дэвших юм. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН, АН, ИЗНН, Монголын Ногоон нам, Бүгд найрамдах нам, МАХН, Эх орон нам, МҮАН, ХҮН, АН-МАХН-ын “ТӨВ НУТАГ” эвсэл оролцохоор бүртгүүлжээ.

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу өнөөдөр гардуулна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 1-нд албан ёсоор эхэлж, 17-нд дуусна.

Зураг