Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 4-нд Google шинэ гар утас танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Ирэх сарын дөрвөнд Google компани Сан Францискод нэгэн арга хэмжээ зохион байгуулахаар болсон нь тус компанийн шинэ гар утасны танилцуулга байж магадгүй байна.

Гэхдээ уламжлалт Nexus брэнд биш, цоо шинэ бүтээгдэхүүн гэнэ. Тус компаниас гаргасан богино видеод гар утасны хэлбэрийн тэгш өнцөгтийг, Google-ийн G үсэгтэй логоны хамт үзүүлжээ.

Мөн энэ арга хэмжээнд зориулсан вэбсайт (madeby.google.com) үүсгэсэн байна. Мэргэжилтнүүд үүнийг “G” брэндийн шинэ гар утас, Nexus брэндээ Google төгсгөл болгож байгаа гэж таамаглажээ.

Видео дүрсэнд Google-ийн хайлтын цонх аажмаар гар утасны дэлгэц болон хувирч байгаа нь тэднийг хайлтын системийнхээ мобайл, физик хувилбар болох ямар нэг төхөөрөмжийг гаргаж магадгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

 

Эх сурвалж: The Verge