Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ өгдөг албан тушаалтан ОФФШОР бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Төсөлд:

Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.

Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.

 

Эх сурвалж: ЗГХМОНХХ