Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Вилли Лийбхеррийг хүлээн авч уулзлаа

ikon.mn
2016 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.  

“Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

“Лийбхэрр” компани нь дэлхийн 50 улсад 130 гаруй салбар компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. “Лийбхэрр” компани нь Монгол Улсад 2002 оноос уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.