Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш зарлагдах iPhone 7-ийн тухай хамгийн сүүлд задарсан 15 мэдээлэл

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Маргааш буюу Лхагва гарагт Apple компани шинэ iPhone гар утсаа зарлах гэж байна.

Технологийн ертөнцийн чухал үйл явдалд тооцогддог энэ арга хэмжээний өмнө маш олон мэдээлэл, цуурхал мэргэжилтнүүдийн дунд тардаг. Тэгвэл “дэлхийн хамгийн шилдэг Apple-ийн шинжээч” гэгддэг KGI Securities компанийн шинжээч Мин-Чи Куо iPhone 7 болон iPhone 7 Plus утаснуудад гарах гол 15 өөрчлөлтийг саяхан олж авснаа ил гаргасан байна.

Ингээд эдгээртэй танилцвал:

  1. iPad Pro төхөөрөмжтэй ижил түвшний True Tone дэлгэцтэй болно. Энэ нь лазерт суурилсан өндөр хурдны баримжаа мэдрэгчтэй юм.
  2. 16GB, 64GB, 128GB санах байгууламжийн хувилбартай байхаа больж 32GB, 128GB, 256GB болно.
  3. iPhone 7 Plus нь 12MP-ийн хос камертай болж өргөн өнцөг, алсын зайн тусгал нь сайжирна.
  4. Хүрээлэн байгаа орчны гэрлийн мэдрэгч сайжирснаар гэрэл муутай орчинд илүү сайн зураг буулгадаг болсон.
  5. Флаш гэрэл нь хоёр байгаагаас дөрөв (Warm/Cool colours) болон нэмэгдэнэ.
  6. 3.5mm-ийн чихэвчний оролт хасагдана.
  7. Ligthning портоор залгадаг чихэвч болон Lightning-to-3.5mm хувиргагч дагалдана.
  8. Хоёр дахь чанга яригч болон өсгөгч нэмэгдсэнээр дуу нь илүү чанга, хол тархалттай болно.
  9. IPX7 стандартын усны хамгаалалттай болсноор 30 минут хүртэл усан дотор бүтэн байх боломжтой.
  10. iPhone 7 нь 2GB RAM-тай бол iPhone 7 Plus нь 3GB RAM-тай болно. Одоогийн 6s, 6s Plus утаснууд адилхан 2GB RAM-тай байдаг.
  11. Дараагийн үеийн A10 чиптэй болсноор CPU хурд 2.45GHz болж 20-30 хувиар сайжирна.
  12. 3D Touch технологийн 2.0 хувилбар нэвтэрч илүү нарийн даралт мэдрэмтгий болно.
  13. Home товч нь механик биш даралт мэдрэмтгий (Force Touch) болж өөрчлөгдөнө.
  14. Антенны туузнууд ар талаас нь хасагдаж цэвэрхэн үзэмжтэй болсон.
  15. Хоёр шинэ өнгөний хувилбартай болно. Нэг нь Dark Black, нөгөө нь Piano Black (зөвхөн 256GB загварт). Space Grey өнгөний сонголт эндээс эхлэн байхгүй болно.

Үүнээс гадна 3.5 мм чихэвчний оролт хасагдсанаар зай тэжээлийн багтаамжийг нэмэх боломж гарсан тул илүү сайн баттерейтэй болно гэж үзэж байгаа гэнэ.

Дээр дурдсан мэдээлэл хэр үнэн болохыг бид хэдхэн цагийн дараа мэдэх болно.

 

Эх сурвалж: Forbes