Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад харилцааны яамны дэргэдэх цэцэрлэг нээлтээ хийлээ

ikon.mn
2016 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан.

Тус шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулав.

Төвсийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яамны албан хаагчид уг цэцэрлэгийг байгуулахад 1 өдрийн цалингаа хандивлажээ. Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн салбар болж байгаа бөгөөд нэг бүлэгт хоёр багш ажиллана.

Тус яамны ажилчдын дийлэнх нь залуу мэргэжилтнүүд бөгөөд цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарна гэж үзэж байгаа аж.

Залуу гэр бүлийг дэмжсэн ажлын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг байдаг.

Эх сурвалж: ГХЯ