Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

iPad хүүхдийг эмнээс илүү тайтгаруулдгийг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

4-10 насны хүүхдийг мэс засалд орохоос өмнө iPad буюу таблет төрлийн компьютер өгч тоглуулбал тайтгаруулах эмнээс илүү айдсыг нь дардаг болохыг судлаачид тогтоожээ.

Энэ судалгааны үр дүнг энэ сарын 28-наас есдүгээр сарын 2-ны хооронд Хонг Конгод болж байгаа Анестесиологистуудын Дэлхийн Чуулган дээр мэдээлсэн байна.

Туршилтыг явуулсан Францын судлаачид мэс засал эхлэхээс өмнө хэсэг хугацаанд iPad өгч тоглуулсны дараа айдас түгшүүрийн түвшнийг нь шалгахад уламжлалт тайтгаруулагч эм хэрэглэснээс ялгаагүй үйлчилгээ үзүүлсэн гэнэ.

Ингэхдээ 54 хүүхдэд мидазолам эм хэрэглэж, өөр 58 хүүхдэд мэс засал эхлэхээс 20 минутын өмнө насанд нь тохирох тоглоом тоглуулан харьцуулж үзжээ.

Туршилтыг гүйцэтгэсэн багийн ахлагч, Францын Брон дахь Hospices Civils de Lyon эмнэлгийн судлаач Доминик Шассард “iPad болон бусад таблет төрлийн төхөөрөмжийг мэс заслаас өмнө тайтгаруулах, стрессийг дарах эмийн бус арга болгон хэрэглэж болохоор байна” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Quartz