Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ой, хээрийн түймэр унтраах шинэ автомашинуудтай боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл” боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан билээ.

Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум  төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах зургаан автомашин болон 2,430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ОБЕГ-т хүлээлгэн өгөөд байна.

 

Эдгээр автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нутгийн Онцгой байдлын газруудад хуваарилан олгох юм.

Эх сурвалж: ОБЕГ