Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйд iPhone утас өөрийгөө хулгайлсан хүнийг барьж өгдөг болно

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 25-нд Apple компани нэгэн шинэ патент бүртгүүлсэн нь iPhone утас өөрийг нь хулгайлсан хүнийг эзэндээ барьж өгдөг болох технологи гэнэ.

Өөрөөр хэлбэл утасны эзэн бусад төхөөрөмж дээрээсээ команд өгсний дараа алдагдсан iPhone нь шинэ эзэмшигчийнхээ хурууны хээ, гэрэл зураг, видео, дуу хоолой зэрэг мэдээллийг цуглуулж Cloud дээр байрлуулна.

Энэ мэдээлэлд зөвхөн жинхэнэ эзэн нь хандах эрхтэй байх тул хулгайлсан хүний бүх мэдээллийг цагдаад өгөх боломжтой ажээ.

Ингэж цуглуулсан мэдээлэл нь хэсэг хугацааны дараа устаж арилах юм.

Apple өөрийн сэдэж байгаа технологио хаягдсан болон хулгайлагдсан гар утасаа олж авахад туслах наад захын боломж гэж үзэж байгаа ч энэ нь зуун хувь төгс шийдэл биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Үүний цаана хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдалтай холбоотой маргаан дэгдэж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байгаа аж. Учир нь хулгайчийн мэдээллийг цуглуулж болж байгаа бол эзнийх нь мэдээллийг ч мэдэгдэлгүйгээр авах арга зам нээлттэй гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Quartz