Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-Турк хоорондын агаарын тээвэр сэргэлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев тушаалд гарын үсэг зурснаар ОХУ, Турк улсуудын хоорондын агаарын тээврийн хоригийг цуцаллаа.

Ингэснээр хоёр улсын хооронд энэ сарын 28-наас эхлэн нислэгүүд сэргэж байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Туркийн тал Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг буудан унагасны дараа Кремль хоёр улсын хоорондын агаарын тээврийг зогсоогоод байв.

Харин энэ сарын эхээр Туркийн ерөнхийлөгч Эрдоган ОХУ-д айлчилж ерөнхийлөгч В.Путинтай уулзсанаар олон сар үргэлжилсэн дайсагнал өндөрлөсөн юм.

Оросын тал хоригоо цуцалснаар Туркийн аялал жуулчлалын салбарын бууралтын доод тал нь 15 хувь эргэн сэргэнэ гэж Туркийн тал мэдээлжээ.

Аялал жуулчлалын улирал дуусч байгаа тул үүнээс илүү хэмжээний сэргэлт гарахгүй гэсэн таамаглал байгаагаа тэд нуусангүй.

2014 онд Оросоос Туркэд 4.5 сая жуулчин ирсэн бол дараагийн жилүүдэд Оросын эдийн засгийн хямрал болон хоёр орны харилцаа муудсантай холбоотой энэ тоо эрс буурсан юм.

 

Эх сурвалж: Hurriyet Daily News