Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 7 дараа долоо хоногт танилцуулагдана

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Жил бүр олны анхаарлын төвд байдаг нэг үйл явдал бол Apple компанийн зохион байгуулдаг шинэ iPhone гар утасны танилцуулга билээ.

Танилцуулах өдөр хүртэл шинэ утасны тухай мэдээллээ Apple нууцалдаг ч янз бүрийн эх сурвалжуудын олж авсан мэдээллүүд тухайн оны эхнээс дуулиан болсоор байдаг.

Энэ жил ч мөн адил iPhone 7 утасны талаар хос камертай, чихэвчний оролтгүй, санах байгууламж нь 64GB-аас эхэлнэ, хар өнгөний (Space Black) сонголт нэмэгдэнэ, гурван хувилбар (iPhone 7, 7Plus, 7Pro) гарна гэсэн мэдээлэл цацагдаж байна.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр мэргэжилтнүүд iPhone 7 ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу есдүгээр сарын 7-нд танилцуулагдаж, Баасан гарагт нь урьдчилсан захиалга эхэлж, дараагийн Баасан гарагт буюу есдүгээр сарын 16-нд худалдаанд гарна гэж таамаглажээ.

Харин iPhone 7-д нэвтэрч амжаагүй зарим технологийн шинэчлэл, тухайлбал AMOLED дэлгэц, нугарсан дэлгэцний ирмэг, Home товчгүй болох зэрэг нь 2017 онд iPhone гар утас мэндэлсний 10 жилийн ойгоор хэрэгжинэ гэж үзэж байна.

Ийнхүү iPhone 7-ын талаарх удаан яригдсан таамаглалууд хэр үнэн зөв болохыг харахад арав хүрэхгүй хоног үлджээ.

 

Эх сурвалж: Forbes