Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын тэмцээн болно

Монголын мэдээ
2016 оны 8 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг
Зууны манлай уртын дуучин өргөмжлөлт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин уртын дуучин, Н.Норовбанзад агсан

Энэ онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож байгаа билээ.

Иймд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг 2016 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд оролцогчдыг ирэх сарын 5-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СУИС-ийн 211 тоотод бүртгэх юм байна.

 

Зураг