Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Рио 2016-ийн хамгийн ӨВӨРМӨЦ ТАЛАРХЛЫГ Япон бөх үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Манай бөх С.Батцэцэгийн барилдсан жин буюу эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Пүрэв гарагт түрүүлж аваргалсан Японы бөх Рисако Кавай нэгэн өвөрмөц үзүүлбэр үзүүлжээ.

Алтан медалийн төлөө барилдаанд ялсныхаа дараа Кавай өөрийн дасгалжуулагч Казухито Сакаед өвөрмөц аргаар баярлаж талархснаа илэрхийлсэн юм.

Кавай шууд дасгалжуулагчаа барьж аваад хоёр удаа өмсөж шидсэн байна. Дараа нь тэр дасгалжуулагчаа мөрөн дээрээ суулгаад дэвжээгээ тойрсон юм.

 

Бөхчүүд ийм үед дасгалжуулагчаа мөрөн дээрээ суулгаж дээдлэх тохиолдол олон бий. Харин мэх хийж шидэх нь зөвхөн Кавайгийн санаа байсан гэнэ.

Энэ тухай Кавай “Аваргын барилдааны өмнө дасгалжуулагч хэлэхдээ намайг өргөж мөрөн дээрээ суулгах хүсэлтэй гэсэн. Өмнөх өдрүүдэд алт авсан манай гурван бөхийг тэр тэгж өргөж байсан. Харин би хариуд нь түүнд мэх хийж шидэхийг хүсэж байгаагаа хэлэхэд тэр зөвшөөрсөн юм” гэж Japan Times сайтад ярьжээ.

Магадгүй түүний энэ үйлдэл Рио 2016-ийн хамгийн өвөрмөц талархал болсон байх.

Эх сурвалж: Japan Times, Independent, Business Insider