Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Усайн Болт Риогийн хоёр дахь, олимпийн наадмын найм дахь алтан медалиа хүртлээ

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Риогийн олимпийн 200 метрийн эрэгтэйчүүдийн финалын гараа дөнгөж сая болж Усайн Болт 19:79 секундын амжилтаар түрүүллээ.

Энэ нь түүний Риогийн олимпоос хүртэж буй хоёр дахь алтан медаль нь бөгөөд тэрбээр зуны олимпийн наадмаас нийтдээ найм дахь алтан медалиа хүртэж байна.

Түүнд дахиад нэг алтан медаль хүртэх боломж байгаа бөгөөд 4х100 метрийн төрөлт Ямайкийн шигшээ баг энэ төрөлд алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байгаа.