Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт Плэйбой харш $100 саяар зарагджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн олон тооны үдэшлэг, найр наадам зохион байгуулагддаг байсан алдарт Плэйбой харш шинэ эзэнтэй болжээ.

Түүний шинэ эзнийг Дарен Метропулос гэдэг ба Hostess Brands компанийн хамтран эзэмшигч юм.

Өнгөрсөн өвөл Калифорнид орших уг харшийг $200 саяар зарах тухай зар гарч байв. Харин саяхан тэр зарласан үнийхээ тал хувиар зарагджээ.

1927 онд баригдсан, таван акр газартай, 1,800 орчим метр.кв талбайтай уг үл хөдлөх хөрөнгө өвөрмөц засал чимэглэл, тав тухаараа алдартай.

1971 онд үүнийг Плэйбой брэндийн үүсгэн байгуулагч Хью Хефнер $1.1 саяар худалдан авч өөрийн ажлын байр болон гэр болгосон юм.

Тухайн үедээ энэ нь Лос Анжелес тойргийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө болж байжээ.

90 настай Хью Хефнер амьдралынхаа төгсгөл хүртэл Плэйбой харшдаа амьдрах ба шинэ эзэн нь хөрш хауст нь амьдарч энд зохиогдох үдэшлэг арга хэмжээнүүдэд чөлөөтэй оролцож байх гэнэ.

Метропулос “Түүх болон урлагийн нэгэн хэсэг болсон энэ байгууламжийг эзэмших болсондоо баяртай байна” гээд “ирээдүйд уг зэрэгцээ хоёр эзэмшлээ нийлүүлж өөрийн хувийн сууцаа болгоно” гэжээ.

Өөрөөр хэлбэл Хью Хефнерийг нас барахад энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэнэ.

Өнөөдөр АНУ-ын хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө Флоридад байгаа ба үнэ нь $195 сая юм.

 

Эх сурвалж: Time.Com