Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч та ХУРДАА ХАСААРАЙ, хүүхэд гэнэт гүйж мэднэ шүү!

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

 -Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ-

2016 оны наймдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 222 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 154 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл долоо бүртгэгдэж, найман хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны нэг хүүхэд, сургуулийн насны гурван хүүхэд өртсөн байна. 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Тухайлбал, СБД-ийн нутаг Сансар-32 худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Г-г мөргөж гэмтээсэн. 
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын замд T.Corolla автомашины жолооч М нь явган зорчигч 4 настай, Э-г мөргөж гэмтээсэн. 
БЗД-ийн нутаг Их тойруу, Сансарын замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч 7 настай, Б-г мөргөж гэмтээсэн.

ЖОЛООЧ ТА ХУРДАА ХАСААРАЙ, ХҮҮХЭД ГЭНЭТ ГҮЙЖ МЭДНЭ ШҮҮ.