Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид нь Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан гэх мэдээллийн дагуу сэжигтэй этгээдийг шалгажээ.

1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч нь 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний 5 дүр бүхий цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлан авч эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь гэмт этгээдийг алдагдсан эд зүйлийн хамт саатуулан шалгаж эхэлсэн байна. 
 

Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.