Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаярыг өмгөөлөх сонирхолтой байгаагаа 4 нөхөрлөл, өмгөөлөгч илэрхийлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

МАХН-ын дарга Н.Энхбаяр “АТГ надад улс төрийн хэрэг тулгаж байна. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох хүн олдохгүй байна” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байсан билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. 

Энэ дагуу Авлигатай Тэмцэх Газраас иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд өнгөрсөн сарын 26-нд хүргүүлсэн юм. 

Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос гаргасан мэдээллээр иргэн Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхлоо нэр бүхий дөрвөн өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч илэрхийлээд байгаа аж. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой болж байна.