Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн улмаас хурсан 8,000 гаруй кг лаг шавар, хогийг цэвэрлэжээ

ikon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өчигдөр буюу энэ сарын 28-ны 20:00 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газруудад хог болон лаг шавар ихээр цугларсныг цэвэрлэсэн байна.

Тухайлбал, Багануурын төлөөлөгчийн газраас зүүн тийш Намъяанжугийн гудамж хүртэлх 6,300кв.м талбайд хурсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг “Нийтлэг үйлчилгээний газар 2” зохион байгуулсан аж.

Тус цэвэрлэгээгээр нийт 24 ажилчин 8,480 кг лаг шавар, хогийг ачиж тэээвэрлэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.