Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Даншиг наадмаар “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлийн автобус ҮНЭГҮЙ үйлчилнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016" шашин соёлын наадмыг  8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо.

 Хүй долоон худаг  руу явах автобус нь наймдугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Харин наймдугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явн​а гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.