Улсын онцгой комисс нь гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй юм байна.
Комиссын даргаар:
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
Орлогч даргаар:
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ОБЕГ-ын дарга Т.Бадрал
Гишүүдээр:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- Барилга, хот байгуулалтын сайд
- Зам, тээврийн сайд
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
- Эрчим хүчний сайд
- Эрүүл мэндийн сайд
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
- Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
- Тагнуулын ерөнхий газрын дарга
- Хил хамгаалах ерөнхий газрын дарга
- Цагдаагийн ерөнхий газрын дарга
- Гаалийн ерөнхий газрын дарга
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
- Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
- Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
- Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга
- Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
- Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллана.
Өмнө нь тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар ажиллаж байсан билээ.