Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн Лхагва гарагт хуралдана.
Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан
Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн Лхагва гарагт болно” гэж заасан байдаг юм.
Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралдаж байхаар шийдвэрлэлээ.
Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар Бямба гарагт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Даваа гарагт хуралддаг байсан юм.
Долоодугаар сарын 22-23-нд шилжих шөнө УИХ-аар 11 сайдыг томилж Мэргэжлийн Засгийн газар бүрдсэн билээ.
Мэргэжлийн Засгийн газрын бүрэлдэхүүн: