Уншиж байна ...

Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дон Сок өөрийн бага залуу насны гэрэл зургуудыг нийтэд сонирхуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын кино од Ма Дон Сок саяхан хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан өөрийн бага залуу үеийн ховор гэрэл зургуудыг хүмүүст сонирхуулжээ.

53 настай жүжигчин ингэхдээ дөрвөн настай байх үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх хугацааг хамарсан зургаан гэрэл зургийг Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.

Тухайлбал Ма Дон Сокын 17 настай байх үеийн зураг түүнийг бүр өсвөр наснаасаа эхлэн бие бялдрын хөгжил сайтай байсныг харуулжээ.

Тэрбээр одоо “The Roundup” гэмт хэргийн сэдэвт цувралынхаа дөрөв дэх бүтээл болох “The Roundup: Punishment” киногоо зах зээлд гаргаад удаагүй байгаа.

Тавдугаар сарын 6-нд үзэгчдэд хүрч эхэлсэн энэ бүтээл 13 өдрийн дотор 8 сая гаруй тасалбар борлуулж, өмнөх бүтээлүүдийнхээ дээд амжилтыг эвдээд байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Korea Times