Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН ҮЙЛС: Гадаад иргэний амийг аварчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 24-ны өдрийн 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоциклтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол гарчээ.

Ослын газар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Австрали улсын иргэн Андриа Броснан (39 настай, эмэгтэй) аарцагны яс салсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн тус аймгийн Сант суманд зам тавьж байсан зам ангийн Ланд Круйзер 77 маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Өнөөдрийн байдлаар Австрали улсын иргэн Андриа Броснан Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.