Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн дүрвэгч урт хутгаар хүн алсан хэрэг Германд гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт өмнөд Германы Ройтлинген хотод 21 настай Сирийн дүрвэгч залуу мачет (чихрийн нишингэ огтолдог урт хутга) хэрэглэн нэгэн эмэгтэйг алж, хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.

Цагдаагийнхан уг дүрвэгчийг өмнө нь бас бусдыг гэмтээсэн хэрэгт холбогдож байсан тухай мэдээлсэн байна.

Гэхдээ түүнийг хэзээ Германд ирсэн, өмнөх хэрэг нь хэзээ гарч байсан талаар дурдаагүй гэнэ.

Уг хэрэг нь сүүлийн арав гаруй хоногт Баруун Европт гарч байгаа дөрөв дэх, өмнөд Германд гарч байгаа гурав дахь халдлага болж байна.

Өнгөрсөн Баасан гарагт Германд төрсөн 18 настай Иран залуу Мюнхен хотод хүмүүс рүү гал нээж есөн хүнийг алсны дараа амиа хорлосон юм.

Үүнээс өмнө энэ сарын 18-нд Вурцбург хотод сүхээр зэвсэглэсэн 17 настай Афган дүрвэгч галт тэргэнд халдлага үйлдэж дөрвөн хүнийг шархдуулсан.

Цагдаа нар Мюнхений аллагыг үйлдсэн этгээдийг террорист байгууллагатай холбоогүй гэдгийг баталсан бол Вурцбургийн зэвсэгт этгээдийг Исламын улс бүлэглэлийн дэмжигч байсныг илрүүлээд байна.

 

Эх сурвалж: Reuters