Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Sunday" худалдааны төвд лангуу түрээсэлж байсан хохирогчид холбогдоно уу

ikon.mn
2016 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны аравдугаар сард Сандэй худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.

Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сард хүлээн авсан.

Уг хэрэгт нэр бүхий 112 иргэн хохирогчоор тогтоогдсон бөгөөд шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулахаар тов гарсан байна.

Дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааны талаарх мэдээллийг нэр бүхий хохирогч нар нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахтай 11458175, 99121780 дугаар утсаар холбогдож мэдээлэл авна уу.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар