Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бөхбат: Нийтийн тээвэр Төв цэнгэлдэхэд хамгийн ойр очно

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын үеэр ЗЦГ хэрхэн ажиллах болон замын хөдөлгөөний хязгаарлалтын талаар тус байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЗЦГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Үндэсний их баяр наадмын үеэр ЗЦГ, Орон нутгийн цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензийн төвийн зэрэг алба хаагчдыг оролцуулаад 800 орчим алба хаагчийн бүрэлдэхүүнтэй замын хөдөлгөөн зохицуулах, замын хөдөлгөөний аюулгуй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, уртасгасан цагаар ажиллана.

Энэ жилийн баяр наадмаар найман төрлийн 800 орчим автомашины тусгай зөвшөөрөл олгож байгаа. Дүнжингарав худалдааны төвд байрлах НҮНТ-ийн нэг цэгийн үйлчилгээнээс авна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.

Мөн Дүнжингарав худалдааны төвийн урд талын, Мишээл экспо төвийн, Автотээврийн үндэсний төвийн, ҮСАХ-ийн урд талын зогсоолуудыг нөөц байдлаар бэлдээд байна.

Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспогоос Цэнгэлдэх хүрээлэн рүү үнэгүй нийтийн тээвэр үйлчилнэ. Нийтийн тээвэр ямар ч зөвшөөрөлтэй машинаас илүү Цэнгэлдэх хүрээлэнд ойрхон очих учраас иргэд та бүхэн минь аль болох нийтийн тээврээрэй үйлчлүүлээрэй" гэлээ.

Баяр наадмын албан ёсны үйл ажиллагаануудтай холбоотойгоор хийгдэх замын хөдөлгөөний хязгаарлалтууд:
  • Долоодугаар сарын 11-ний өдөр 09:30-11:00 цагийн хооронд Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүу залах ёслолын арга хэмжээний үеэр, 
     
  • Долоодугаар сарын 13-ны өдрийн 21:50 цагаас Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолын арга хэмжээний үеэр тус тус Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандигийн гудамж зэрэг замуудын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.
     
  • Долоодугаар сарын 12-ны өдөр 07:00-09:20 цагийн хооронд Соёолон насны хурдан морины уралдааны үеэр хуучин 22-ийн товчооноос Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд баяр наадмын үеэр хөдөлгөөний ачааллаас шалтгаалан зайлшгүй шаардлагатай замуудын урсгал чиглэлийг өөрчлөн, бусад эохицуулалтыг хийж ажиллах юм байна.