Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Урианхай сурын харваанд 175 харваач цэц мэргэнээ сорьжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн.

Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос Алдар спорт хороо, Жем интернейшнл  ХХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлсэн байна.

Урианхай сурын харваанд 21 аймаг, 8 дүүргийн 175 харваач цэц мэргэнээ сорьсноос:

  1. Жигмэдийн Энхбат – 26 оноо Говь-Алтай аймаг Дарви сум, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо “Жем интернешнл” компанийн харваач Урианхай сурын спортын мастер
  2. Чимэдийн Одонхүү-25 оноо Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын уугуул Налайх дүүрэг “Шинэ Налайх” багийн харваач Урианхай сурын мэргэн
  3. Эрдэнэбатын Ганчулуун-25 оноо Баян-Өлгий аймаг Буянт сум Орхон аймаг Хангарьд спорт клуб уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Хүдрийн ил уурхайн эксковаторын машинист
  4. Лхагваагийн Мөнхцоож-24 оноо Ховд аймаг Мөнххайрхан сум Урианхай сурын спортын мастер
  5. Гэрэлчулууны Сугар-Эрдэнэ -24 Баян-Өлгий аймаг Алтай сум залуу харваач


Цол зэргийн болзол хангасан:

Спортын мастер-2

  1. Түгжээ Ганцогт -22 оноо Баян-Өлгий аймаг Буянт сумын уугуул, урианхай сурын дэд мастер
  2. Гэрэлчулууны Сугар-Эрдэнэ -24 Баян-Өлгий аймаг Алтай сум залуу харваач

Спортын дэд мастер-4

  1. Ламжавын Отгоншар-21оноо Ховд аймаг Булган сум Лүндэг клуб
  2. СайнЭрийн Энхболд-21 оноо Ховд аймаг Булган сум Сонгинохайрхан дүүрэг “Цэцэнбилэгт” баг
  3. Ядмаагын Ганболд-21 оноо , Ховд аймаг Дуут сум
  4. Бүрэнөлзий Хүдэрхуяг-21 оноо Ховд аймаг Мөнххайрхан сум