Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын цагдаагийн газар нь Орон нутгийн цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензын төвийн зэрэг алба хаагчдыг оролцуулаад 800 орчим алба хаагчын бүрэлдэхүүнтэй замын хөдөлгөөн зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж уртасгасан цагаар ажиллана.
Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”-400ш, “ДК”-100ш, “Ж”-100ш, “Г”-2000ш, “Шар-Ү”-300ш, Ногоон-Ү”-700ш, “Улаан-М”-1000ш, “Цэнхэр М”-3000ш зөвшөөрлүүд олгогдоно.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
Хүй долоо худагт:
Хүй долоо худагт нийт 5700 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж” зөвшөөрөлтэй автомашины зогсоол 100, “А” зөвшөөрөлтэй 100, “ДК” зөвшөөрөлтэй 100, Улаан “М” зөвшөөрөлтэй 1000, ногоон “Ү” зөвшөөрөлтэй 700, “Г”, ногоон “М” зөвшөөрөлтэй 3400 автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М”, ногоон “Ү” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт, “Шар-Ү” зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь хүй долоо худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана.
Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.
Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн зогсоолууд руу оруулахгүй тул замын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, ая тухтай наадахыг та бүхэндээ хүсэн ерөөе.
Эх сурвалж: ЗЦГ