Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЗ: Мэдэгдэл

ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN

УИХ-ын ээлжит сонгууль болох хугацаа тулсан энэ өдрүүдэд Төрийн албатай холбогдсон аудио бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна.
 
Энэхүү мэдээллийг Монгол Улсын төрийн албанд зүтгэж байгаа олон зуун мянган албан хаагчид эмзэглэн хүлээн авч, санаа зовж байгаагаа Төрийн албаны зөвлөлд хандаж илэрхийлэх боллоо. 

Төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэх, төрийн албыг улс төржүүлэх, төрийн албан хаагчдыг авлигын сүлжээнд татан оруулах, тэдний ажлын байрны баталгааг алдагдуудах аливаа үзэгдэлтэй тууштай тэмцэж, олон мянган төрийн албан хаагчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэдгээрийг тогтвор суурьшилтай байлгах талаар хатуу байр суурьтай ажиллах болно гэдгээ Төрийн албаны зөвлөл албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийтийн анхаарал татсан энэхүү асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дахин нотлон харуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ