Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван үгтэй хаягжилтын системийг Монгол улс дэлхийд анх удаа нэвтрүүлэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Сүүлийн үед технологийн ертөнцөд сонирхол татаж байгаа стартап бол what3words компани. Уг компани нь дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хаягжуулах зорилготой. Тэд 3х3 метр харьцаатай 57 их наяд тоотой талбайд дэлхийн бөмбөрцгийг хуваагаад байгаа юм.

Ингэж хуваасан 3х3 талбай бүртээ гурван үгнээс бүрдсэн нэр оноож байгаа аж. Ингэснээр асар өндөр нарийвчлалтай, хүмүүст хамгийн энгийн ойлгомжтой хаягаар байршлыг тодорхойлж болно.

Хүмүүс тухайн талбайд оноосон гурван үгээр харьцах бөгөөд what3words-ийн үйлчилгээ нь эдгээр гурван үгтэй энгийн хаягийг газарзүйн координатад хөрвүүлэн ажилладаг юм.

Хэрвээ та Улаанбаатар хотын төв талбайд найзтайгаа уулзахаар болзвол уулзах 3х3 метр талбайгаа оноосон гурван үгээр нь хэлээд л болно. Гурван үгийн бүтэц нь “active.exact.worker” гэх мэтээр интернэт вэб хуудасны хаяг шиг бүтэцтэй байх гэнэ.

Түүнчлэн энэ технологийг Монголын цахим худалдааны сайт  www.MMARKET.mn нэвтрүүлээд байгаа бөгөөд та өөрийн 3 үгт хаягаа Монгол хэлээр шалгаж үзэхийг хүсвэл  www.MMARKET.mn  сайтын хаяг оруулах хэсгээс харж болно.

Харин тэр талбайгаа what3words-ын аппликэшний тусламжтай олох юм.

Маш энгийн, ямар ч газарзүйн координат, шуудангийн хаяг, гудамж, талбайн хаяг шаардлагагүй.

Дэлхийн хүн амын 75 хувь нь хаягжилтгүйгээс болж төөрч будилж байгаа гэсэн тоо баримт бий.

Тэгвэл Монгол Шуудан компани дэлхийд анх удаа ийм хаягжилтын системийг нэвтрүүлсэн үндэсний хэмжээний шуудангийн үйлчилгээ үзүүлэгч болох гэж байна.

Ирэх сард Монгол Шуудан what3words системийг нэвтрүүлэх гэж байгаа ажээ.

what3words үйлчилгээний танилцуулга:

Эх сурвалж: TheNextWeb