Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

М Си Эс компани Чингис бондоос 380 тэрбумын зээл аваагүй

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 6 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

-М Си Эс компани Чингис бондоос 380 тэрбумын зээл аваагүй-

Чингис бондоос М Си Эс компани 380 тэрбум төгрөгийн зээл авч өрөө төлөхгүй байгаа мэт гүтгэлэг тарааж буйтай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Тус компанид хувьцаа эзэмшигч Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаатай холбогдуулан М Си Эс компанийн нэр хүндэд санаатай халдах явдал эрс нэмэгдсэнд харамсч байна. Хувь хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо хийн, иргэн бүрт олгогдсон сонгогдох эрхээ эдлэн явуулж буй улс төрийн аливаа үйл ажиллагаа нь бизнесийн байгууллагад хамааралгүй болно. Улс төр, бизнес хутгалдах ёсгүй гэсэн эрүүл зарчмыг эрхэмлэдэг баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаа, дотоод болон гадаад харилцаанд эрсдэл үүсгэн тэднийг элдвээр гүтгэн доромжлох буруу жишиг сонгуулийн үеэр тогтож газар авч байгааг шийдвэртэй буруушааж байна.

  Чингис бондоос М Си Эс компани 380 тэрбум төгрөгийн зээл авч улсаа өрийн дарамтанд оруулан, иргэдийн нуруунд хүнд ачаа нэмж байгаа мэт огт үндэслэлгүй мэдээлэл тарааж буйг эрс няцааж байна. Чингис болон Засгийн газрын гадаадаас босгосон бусад бондоос М Си Эс компани ямарваа зээл аваагүй болохоо албан ёсоор мэдэгдэж байна. Тус компанийн нэр хүндэд халдсан энэ мэт улс төрийн бохир үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохгүй бол бид асуудлыг хуулийн байгууллагад тавьж шийдүүлэх болно.

М Си Эс Холдинг ХХК-ийн Хэвлэлийн Алба

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.