Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатарыг цагдаагийн газраас СААТУУЛААГҮЙ, ХОРИОГҮЙ, ЦАГДААГҮЙ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст HERO-ийн найруулагч Б.Баатартай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.

БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар хэлэхдээ "УИХ-д нэр дэвшигч Л. Элдэв-Очирын хуулийн зөвлөх Л.Алтангэрэлийн гомдлоор "Херо" энтертайментийн захирал Б.Баатараас тодруулга авах зорилгоор "Херо" энтертаймент дээр очсон ч захирал Б.Баатар нь "Баянхонгор аймагт ажилтай явж байна. Очих боломж алга" гэж утсаар ярьсан.

Ингээд бид прокурорын өгсөн чиглэлийн дагуу студид үзлэг хийсэн. Тус үзлэгээ хийх хүсэлтэй байгаагаа студид байсан н.Лхагвасүрэн, н.Мөнх-Очир гээд хоёр хэлсэн. Тухайн үед зургийн дарга н.Лхагвасүрэн хуулийн зөвлөхөө дуудах хүсэлт өгч, бид хүсэлтийг хүлээн авсан. Ингээд хуулийн зөвлөхийг нь Гачууртаас иртэл үзлэг хийгээгүй хүлээсэн. Ингээд гурван цагийн дараа хуулийн зөвлөх Б.Чулуунбат нь студид ирсэн. Б.Чулуунбат энэ студид телевизийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой мэдээлэл байгаа учраас тэдгээр хүмүүсээс асуух хүртэл үзлэг хийлгэхгүй гэсэн. 

Тэгээд 20 цагийн орчимд Баянхонгорт байна гэсэн Б.Баатар өөрөө 01:00 цагийн үед студид хүрээд ирсэн. Ирээд үзлэг шалгалт хийлгэхгүй гэсэн. 

Бид үзлэгийн өрөөнд албадаж орох арга хэмжээ аваагүй. Бидэнд орох ч боломж олдоогүй. Тэгээд бид 02:00 цагийн үед явахдаа цагдаагийн хоёр албан хаагчийг студид үлдээсэн. Яагаад гэвэл урьдчилан сэргийлэх зорилготой.

Үүний дараа энэ асуудлыг шалгаж буй албан тушаалтан Хошууч С.Солонгын утас руу яриад, Б.Баатар өмгөөлөгчийн хамт тайлбар өгье гэсэн. Гэтэл одоо болтол тайлбар өгөхөөр ирээгүй байна. Өчигдөр Б.Чулуунбатаас албан тоот ирсэн. Энэ албан тоотод манай захирал Б.Баатарыг цагдаагийн байгууллагаас баривчилсан хорьсон гэсэн мэдээлэл байгаа учраас шалгаж өгнө үү гэсэн байсан. Бид хариу өгсөн. Цагдаагийн байгууллага Б.Баатарыг саатуулаагүй, хориогүй, цагдаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Бид өнөөдөр Б.Баатар захирал руу залгасан ч утас нь яриад байсан. Бид одоог хүртэл хүлээж байна" гэв.