Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулахаар болжээ

Монголын мэдээ
2016 оны 6 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Ардын хувьсгалын 95 жилийн ойд зориулсан их баяр наадам болоход 20 хүрэхгүй хоног үлдээд байна. 

Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай зохион байгуулж ажиллахаар бэлтгэлээ базааж байгаа аж. 

Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчилгээ эрхлэх иргэд аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм.

Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Хурдан морины салбар хорооноос уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч ажиллаж байгаа юм байна. 

Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах тал дээр анхааран ажиллаж, эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулахаар болжээ.

Зураг