Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Баянчандманьд малын эмч бүсгүйг хүчирхийлсэн этгээдийг шүүх хурал хойшлов

Монголын мэдээ
2016 оны 6 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

"Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга П.Ариунболд нар малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр худлаа хэлж айлын унага тамганы найранд аваачсан улмаар хүчирхийлсэн хэрэг өнгөрөгч оны есдүгээр сард гарч нийгмийг цочроогоод байсан билээ.

Хохирогч бүсгүй ганц бие нэгэн байсан бөгөөд архи уусан үедээ дур хүслээ зүй бусаар хангасан гэх хэргээр Б.Ханбаатар шалгуулж, харин П.Ариунболдыг хэрэгт хамааралгүй хэмээн сулласан.

Энэ хэрэгт буруутгагдаж байгаа Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1,96.2.6, 96.2.8, 96.2.9,125 дугаар зүйлийн 125.2,126 дугаар зүйлийн 126.2.1,126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд шүүх хурал нь тавдугаар сарын 30-нд Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч прокурор гадаад улсад томилолттой байгаа тул хэргийг энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

Улмаар хохирогч бүсгүй олон удаагийн хагалгаанд орж биеийн байдал нь бага зэрэг сайжирсан ч сэтгэл санааны хувьд сайжраагүй гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн хэлж байгаа билээ.

Зураг