Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Барак Обама Хирошимад зочилсон АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хирошима хотын Энх тайвны дурсгалын цэцэрлэгт зочилсон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясан явдлыг дэлхий нийтийн “ёс суртахууны сэрэлт” болгохыг хүсч цөмийн зэвсгийн тоог бууруулахыг уриаллаа.

Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хамт тэр өдөр амиа алдсан 140,000 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн Обама 1945 оны наймдугаар сарын 6-ны эмгэнэлт өдрийг хэзээ ч мартах ёсгүй гэв.

Ингэснээрээ Обама Хирошимад зочилсон АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байгаа бөгөөд атомын бөмбөг хаясан явдал нь “хүн төрөлхтөн өөрийгөө устгах чадвартай болсныг харуулсан” явдал гэж онцолжээ.

Зарим хүмүүсийн хүлээж байсанчлан Обама энэ удаа Япончуудаас уучлал гуйгаагүй бөгөөд оронд нь цөмийн дайны аюулаас сэргийлэхийг уриалсан юм.

Тэр Хирошима, Нагасакийн түүхийг цаашдаа “цөмийн зэвсгийн эриний эхлэл биш, харин ёс суртахуун сэрж эхэлсэн цаг” гэж үзэх ёстой гэж уриаллаа.

 
 

 

Эх сурвaлж: Associated Press