Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

23 сая эх малын 75.1 хувь нь төллөжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар 23 сая эх малын 75.1 хувь буюу 17.9 сая мал төллөж 17.5 сая төл хүлээн аваад байна.

Энэ нь өмнөх долоо хоногоос 500 мянгаар нэмэгдсэн тоо юм. Үүнээс:

  • 52.7 мянган ботго,
  • 388.1 мянган унага,
  • 714.3 мянган тугал,
  • 8.9 сая хурга,
  • 7.5 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна. 

Нийт малын хорогдол 1.1 сая болж оны эхний нийт малын 2.0 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (181,177), Сүхбаатар (169,229), Завхан (118,012), Архангай (111,479), Баянхонгор (107,632) аймгууд байгаа бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны эхний нийт малын 2.5-6.6 хувь нь хорогдоод байна.

 

Эх сурвалж: ХХААЯ