Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсний үеийн хооллолтын дэглэм

Өглөөний сонин
2016 оны 5 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
ХОЁР ХҮНИЙ ӨМНӨӨС ИДЭХ ҮҮ, ЭСВЭЛ 2 ХҮНД ЗОРИУЛАН ИДЭХ ҮҮ? 

Зөвхөн өнөө үед ч биш, бидний ээжүүдийг бие давхар байхад эргэн тойрных нь “одоо чи 2 хүний өмнөөс идэх ёстой!” гэж үргэлж хэлж зөвлөдөг байсан. Гэвч энэхүү зөвлөгөөг даган хооллож ундлах нь огт ашиггүйгээс гадна, эрүүл мэндэд аюултай болох нь батлагдсан байна.

Иймээс жирэмсний үеийн хоололт зөв байх ёстой. Ирээдүйн ээжүүд “2 хүний өмнөөс биш”, харин “2 хүнд зориулан” идэх нь зөв. Өөрөөр хэлбэл өөрт нь болон ирээдүйд төрөх хүүхдэд нь бүх амин дэм, бичил элементүүд хангалттай хэмжээгээр хүрч байх ёстой.

Ингэж хооллосноор таны авч байгаа илчлэгийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж болно, энэ нь ойролцоогоор 25%-иар нэмэгдэх ба жирэмсний сүүлийн хугацаанд энэ хувь хэмжээ дахин үл ялиг нэмэгдэж болно. Таны идэж байгаа бүх хоол хүнсийг зөвхөн танаас гадна таны хүүхэд мөн хамт “хүртэж” байгаа гэдгийг ойлгож, мэдэх нь маш чухал юм. Бүх 9 сарын туршид таны хэвлий дахь хүүхэд өсөж, хөгжихөд шаардлагатай бүх эрдэс тэжээлийг зөвхөн танаас л авна. Ийм учраас жирэмсний үеийн хоололтондоо та онцгой анхаараарай.

Жирэмсний хугацаанд төмрийн хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгддэг нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, ирээдүйн ээжүүд маань нэмэлт эритроцит буюу цусны улаан эсийг бий болгон үйлдвэрлэхэд, хөгжиж байгаа ураг өсөж том болоход, плациент (үрэвчийн дотоод хана) бий болоход төмөр зайлшгүй хэрэгтэй байдаг.  

Хоёрт эмэгтэй хүний бие организм төрөлтийн үед цус алдахад бэлтгэн, мөн лактацид (сүү ялгарах) зориулан төмрийг урьдчилан нөөцөлж авах ёстой.

Жишээлбэл, жирэмсэн биш эмэгтэйчүүдэд хоногт 1,5 мг төмөр хангалттай байдаг бол бие давхар эмэгтэйчүүдийн хувьд төмрийн хэрэглээ тогтмол өсөж байдаг ба эхний 3 сард хэвийн шаардлагатай хэмжээнээс 1 мг-р илүү, дараагийн 3 сард дахин 2 мг-р нэмэгдэж, улмаар сүүлийн 3 сард 3-5 мг-р тус тус нэмэгддэг байна.

Хэдий жирэмсэн байх хугацаанд таны бие организм төмрийг сайн шингээж авдаг хэдий ч таны хэрэглэж байгаа хоол хүнсэнд төмөр хангалттай хэмжээгээр агуулагдаагүй байж болно.

Шаардлагатай амин дэм, эрдэс бодис дутагдсан үед эх хүн өөртөө онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Учир нь байгаль эх маань бүрэлдэн тогтож байгаа ураг өөрт хэрэгтэй бүх эрдэс бодисыг эхийн бие организмаас “булаан авахаар” зохицуулсан байдаг. Ялангуяа эхний 3 сарын хугацаанд хүүхдийн эд эрхтэн систем бүрэлдэн тогтдог тул энэ нь маш чухал юм. Иймээс жирэмсний үеийн хоол, хүнсний хэрэгцээ бүрэн хангагдаж, амин дэм агуулсан тэжээллэг байх ёстой. Мөн та эмчийн заавраар нэмэлтээр амин дэмээ ууж байх нь маш чухал юмаа.

САВНЫ ГАДУУРХ ЖИРЭМСЛЭЛТ ГЭЖ ЮУ вэ?

Жирэмслэлтийн олон янзын эмгэг байдгийн нэг нь умайн гаднах жирэмслэлт. Манайхан үүнийг савны гадуурх жирэмслэлт ч гэж ярьдаг. Үр тогтсон өндгөн эс умайн хөндийд орж аль нэгэн хананд нь бэхлэгдэж үр хөврөл болон бүрэлдэж өсөх ёстой байдаг. Гэтэл үр хөврөл үр дамжуулах хоолойгоор умайн хөндийд орохгүйгээр үрийн хоолойд юм уу эсвэл эхийн хэвлийн хөндийн эрхтнүүд дээр бэхлэгдэж байрладаг гэнэ.

 

 

УМАЙН ГАДНАХ ЖИРЭМСЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Үр хөврөлийн өндөг умайн хөндийд биш харин түүний гадна хэсэгт байрлан ихэсжиж, хөгжихийг умайн гаднах жирэмсэн гэдэг. Өндгөн эс ихэвчлэн үр дамжуулах хоолойд байрласан байдаг ч үүнээс өөр умайн гаднах ямар ч хэсэгт томорсон байж болдог. Энэ нь эх эндэх гол шалтгаан болдог учир бүсгүйчүүд бие давхар болсноо мэдмэгц ЭХО-д харуулах хэрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйн нэг хувьд нь умайн гаднах жирэмслэлт тохиолддог ч сүүлийн үед маш их тохиолдож байгаа. Ялангуяа 25-30 насны эмэгтэйчүүдэд их тохиолддог. Умайн гаднах жирэмслэлт нь умайн гуурсан хоолойн жирэмсэн, хэвлийн өндгөвчний жирэмсэн гэх мэт хаана байрласнаас шалтгаалан олон янз байдаг. Тэр дундаа умайн гуурсан хоолойн жирэмсэн нь хамгийн их тохиолддог бөгөөд 98-99 хувьд нь тохиолддог.

Сүүлийн үед ихсээд байгаа үндсэн шалтгаан нь бага аарцгийн хөндийн болон үрэвсэлт өвчнүүдтэй холбоотой. Ялангуяа бага аарцгийн идээт болон бусад үрэвсэл бэлгийн замаар халдварласан бусад өвчнүүд бас олон абортод орсонтой холбоотой байгаа нь сүүлийн үед их ажиглагдаж байна.

Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах, дотор муухайрах, огиулах, хөх хөндүүрлэх зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг шинж тэмдгүүд илэрдэг ч эдгээрийн зэрэгцээ хэвлийн доод хэсэг болон гэдсээр хүчтэй хатгуулж өвдөж байвал умайн гаднах жирэмсэн байх магадлал өндөр байдаг. Заримдаа мөр болон хүзүүгээр өвдөж, толгой эргэн ухаан алддаг. Мөн үтрээнээс доош сарын тэмдгээс хавьгүй их, эсвэл бага хэмжээний цус гарна.

Савны гадуурх жирэмслэлтээс сэргийлэх хамгийн энгийн арга бол эмэгтэйчүүд өөрсдөө сарын тэмдэг ирэх хугацаандаа ирээгүй тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр умайн гаднах жирэмслэлтээс бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй ч эхэд болон үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр эмчлэх бүрэн боломжтой байдаг учир эмэгтэйчүүд маань өөрөө өөрсдөдөө хяналт тавьж хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орохгүй байж, олон дахин үр хөндөлт хийлгэхгүй байх хэрэгтэй.

Үр дамжуулах хоолойд тогтсон өндгөн эс томорч, багтахгүй болоод ирэхээрээ хагарах юм уу эсвэл хоолойг урж цус алддаг. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн анхааралгүй, хайхрамжгүй байдлаас болж дотуур цус алдалтын улмаас эхийн амь нас эндэх аюултай байдаг учраас алдалгүй эмчид хандан эмчилгээ хийлгэж, хэт авиан дурангаар үр хөврөл умайд орсон эсэхийг шалгуулах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм.

УРГИЙН ГАЖ ХӨГЖЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Дэлхий даяар нийт жирэмслэлтийн 2-3% д ургийн гаж хөгжил тохиолддог ба үүний хагас нь шалтгаан тодорхойгүй байдаг бол 25% нь генийн ямар нэгэн өөрчлөлттэй холбоотой байдаг ба ердөө 2% нь л хүрээлэн буй орчин болон эмийн нөлөөт ургийн гажиг эзэлдэг байна.

Иймд ургийн гаж хөгжлөөс сэргийлэхийн тулд эрт илрүүлэлтэд хамрагдах хэрэгтэй. Үүний тулд жирэмсэн болохоос өмнөх болон жирэмсний туршид ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд хамрагдах хэрэгтэй. Үүнд хэт авиан оношилгоо томоохон байр эзэлдэг. Тиймээс жирэмсний хугацаанд хамгийн багадаа 3 удаа хэт авиан оношилгоо хийлгэсэн байх ёстой ба хүсвэл cap бүр, түүнээс ч олон удаа харуулах боломжтой. Учир нь хэт авиа нь урагт хор нөлөөгүй нь батлагдсан байдаг. Манай эмнэлэг АНУ-ын General Electric фирмийн Voluson Е8 .Voluson 730 Expert аппаратуудаар хэт авиан оношилгоог явуулдаг бөгөөд хэт авиагаар оношилж болох бүхий л эмгэг өөрчлөлтүүдийг эрт үед нь илрүүлдгээрээ давуу юм.

ЖИРЭМСНИЙ ХОЖУУ ҮЕИЙН ХОРДЛОГО

Жирэмсний хожуу үеийн хордлогын үед цусны даралт ихсэж, шээсэн дэх уургийн хэмжээ ихсэх, rap, хөлийн шилбэ, их биеэр хавагнаж эхэлдэг.

Энэ нь жирэмсний 2-р хагасын сүүлч ба 3-р хагаст тохиолддог хүндрэл, Хэрвээ жирэмсний хожуу үеийн хордлогыг эмчлээгүй тохиолдолд эх хүүхдэд эсвэл хоёуланг нь ч үхэлд хүргэж болох аюултай. Жирэмсний хожуу үеийн хордлого гүнзгийрвэл ихэс ба умайд хангалттай цус очиж чадахгүй учраас хүүхдийн өсөлт хоцорч эхэлнэ, Энэ нь дутуу төрөх хамгийн эхний шалтгаан болж өгдөг.

Д АМИНДЭМ 
 

Д аминдэм нь бие махбодийн олон үйл ажиллагаанд хэрэгтэй. Энэ нь араг ясанд сайн. "Public healt болон  Medicine сургуулийг эпидимиологи, сэтгэл судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгссөн профессор Dr.Lisa, М.Bodnar нь Д аминдэм болон жирэмсний хожуу үеийн хордлоготой холбоотой асуудал дээр ажиллаж байгаа.

Д аминдэм бол дааврыг дэмжигч бөгөөд нарны гэрлээс арьсаар дамжих, болон өдөрт хэрэглэгдэх нэмэлт тэжээл болон өдөрт хэрэглэгдэх хүнс тэжээлээс авдаг байна. Урд нь бид Д аминдэмийг ясны эрүүл мэндэд сайн гэж үзэж байсан бол саяхны нэгэн судалгаагаар маш олон эсийн системд чухал үр нөлөөтэй гэж тогтоосон.

Д аминдэм нь зөвхөн эс болон ургийн ясанд сайн биш юм. Судлаач хэлэхдээ Д аминдэмийн хомсдол нь жирэмсний эхний хагаст жирэмсний хожуу үеийн хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулсан. Д аминдэм нь ихэсийн өсөлт хөгжилт болон ихэсээс ураг руу явах цусны эргэлтэд чухал нөлөөтэй.

Д аминдэм нь зөвхөн эс болон ургийн ясанд сайн биш юм. 

Энэ нь дархлааны хариу үйлдэл ба үрэвслийн эсрэг зохицуулах үйл ажиллагаатай. Д аминдэмийн дутагдалтай хүнийг Д аминдэмийн дутагдалгүй хүнтэй харьцуулахад жирэмсний хожуу үеийн хордлого үүсэх магадлал 5 дахин өндөр байдаг гэсэн судалгаа байдаг. Д аминдэм болон жирэмсний хожуу үеийн хордлого хоёр хоорондоо харилцаатай юу гэдгийг одоохондоо хараахан тайлбарлаж чадахгүй байгаа боловч мэргэжилтнүүд дутагдлыг хожуу үеийн хордлого үүсэх зам гэж үзэж байна. Д аминдэмийн дутагдал бол өөр бусад муу үр дагаварт хүргэдэг. Хэрвээ эмэгтэй хүн Д аминдэмийн дутагдалтай байхын бол түүнд яс нь зөөлөн болно. Мөн түүний шинэхэн хүүхэд нь гэсэн рахидтай болох магадлал өндөр байгаа. Ургийн Д аминдэмийн түвшин эхийн Д аминдэмийн түвшин дээр суурилдаг учраас хэрвээ эх Д аминдэмийн дутагдалд орвол хүүхдэд муугаар нөлөөлнө.

ХАНГАЛТТАЙ Д АМИНДЭМ ЯАЖ АВАХ ВЭ?

Бид биеэ наранд ил гарахад л Д аминдэмийг үйлдвэрлэж байдаг. Бид нар нарны гэрэлд гар, тохой болон нүүрээ өдөр бүр 2-3 удаа, 5-15 минут байлгавал хангалттай Д амин дэмийг үйлдвэрлэхэд тусалж чадна. Наранд гардаггүй, эсвэл бүхэл өдөржин тасалгаанд суудаг эмэгтэйчүүд хангалттай Д аминдэмийг үйлдвэрлэж чадахгүй.

Д аминдэм их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнд яргай загас, сардин загас, сам хорхой, сүү, яс болон өндгөнд байдаг. Загасны тос болон зарим үр тариа зэргийг Д аминдэмээр баяжуулсан байдаг. Мөн Д аминдэмийг ногоон чинжүү, цитрус жимсний үр ба жимс, гүзээлзгэнэ, томат, брокилли, ногоон навчит ногоо, цагаан төмснөөс авч болно. Жирэмсэн эмэгтэй доод тал нь өдөрт 400 IU нэгжтэй Д аминдэм авах хэрэгтэй. Ихэнх хүмүүс энэ хэмжээний Д амин дэмийг хоолноос авч чадахгүй учир нэмэлтийг авах хэрэгтэй. Д аминдэм ба жирэмсний хожуу үеийн хордлогын холбоо эх хэр хүчтэй байх нь хамаагүй энэ нь ээж ба хүүхдийн эрүүл мэндэд маш чухал.

ҮР ХӨНДӨЛТ БОЛОН ТҮҮНИЙ ДАРААХ ЖИРЭМСЛЭЛТ

Аборт хийлгэхийг ямар ч эмэгтэй, эх хүн хүсдэггүй нь мэдээж. Нийгмийн хүчин зүйл болоод эрүүл мэндийн олон сөрөг асуудлуудаас шалтгаалан яах аргагүй ийм шийдвэрт хүрч эмнэлгийн орон дээр хэвтдэг байх. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг гадны, механик аргаар тасалдуулж байгаа учраас таагүй үр дагаврууд дагуулах хандлага мэдээж их байдаг. Үр хөндөлтөд орсны дараа дахин жирэмслэхдээ юуг анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ.

Эмнэлгийн абортыг 12 хүртэл долоо хоногтойд хийхийг зөвшөөрдөг бөгөөд 6-7 хоногтойд хийхийг зохистой гэж үздэг. Хагалгааны дараа хэдэн цагийн туршид эмчийн хяналтад байх ёстой бөгөөд хэвийн үед эмэгтэйг тэр өдөрт нь эмнэлгээс гаргадаг. Мэс засал хийлгэсний дараа ариун цэврийн дэглэмийг чанд сахина. Мэс ажилбарын дараах хоёр долоо хоногт хүнд юм өргөхгүй, хэт ядрахгүй, доороосоо огт даарахгүй дулаан байхад анхаарах хэрэгтэй.

Зөвхөн шүршүүрт усанд орж, гадна бэлэг эрхтэнээ буцалсан усаар угааж, дотуур өмдийг ойр ойрхон солих хэрэгтэй.Бассейн, баннтай усанд орж болохгүй бөгөөд шавхдас гарч буй 5-10 хоноггтбэлгийн харьцаанд орж болохгүй. Үр хөндүүлсний дараа заавал үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх ёстой.Үрэвсэл даамжруулах хандлагатай байдаг учраас шууд жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавьж болдоггүй.

Мөн сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бий. Энэ нь цагаас эрт хөгшрөхөд хүргэдэг. Цусархаг ялгадас гарах, хэвлийн доогуур өвдөх зэрэг зовууриуд илэрвэл яаралтай эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэригтэй. Үр хөндөлтийн улмаас умайн үйл ажиллагаа давхарга шавхагдах, үрэвсэлт өвчин зэрэг нь үргүйдэлд хүргэж болзошгүй. Мөн ахин жирэмсэлсэн тохиолдолд дараах хүндрэлүүд үүсэх магадлалтай.

Зураг