Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг ASIANBOX сувгаар гарна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 27
Сурталчилгаа
 

Уран сайхны киног бүтээх зардал чанартай салшгүй холбоотой. Мэдээж бага зардлаар бүтсэн чанартай кино, өндөр зардлаар бүтсэн муу кино нэлээд байдаг ч дийлэнх тохиолдолд агуулга сайтай киног чанартай зураг авалт, тусгай эффектүүдтэй нийлснээр олон үзэгчдэд таалагдсан бүтээл болж чаддаг. Тэгвэл үүний нэгэн адил телевизийн салбарт ч үзэгчдийн таашаалд ихээр нийцсэн цувралууд өндөр зардлаар бүтсэн байх нь бий. 

  • Цуврал кино ч өндөр зардлаар бүтэх болсон

Анги бүр нь өргөн дэлгэцийн бүтээлтэй дүйцэхүйц гэж болох “Game Of Thrones” цувралын 5-р бүлгийн нэг анги дунджаар 6 сая доллараар бүтсэн бол яг одоо HBO сувгаар гарч байгаа 6-р бүлгийн анги бүр дунджаар 10 сая доллараар бүтсэн байна. Мөн HBO телевизээр үзэгчдэд хүрсэн “Ром” цувралын нэг анги нь дунджаар 9 сая доллараар бүтсэнээр хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэгт тооцогддог байна.

 
  • Солонгос цуврал бүр ижилгүй.

Азийн цувралууд мэдээж АНУ, Европын цуврал кинонуудтай ижил түвшний зардлаар бүтэхгүй ч сүүлийн жилүүдэд энэ төрлийн зардал өндөртэй, зураг авалтын өндөр түвшний кинонууд бүтээгдсээр байгаа юм. 

2009 онд анх үзэгчдэд хүрсэн, Өмнөд Солонгосын KBS телевизийн бүтээл, 20 ангит “Iris” цуврал нийтдээ 17 сая америк доллараар бүтсэн нь хамгийн өндөр зардлаар бүтсэн cолонгос цуврал кино болж байсан юм. Энэ нь нэг анги нь дунджаар 0,85 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. Энэ кино өндөр зардалтайгаа эн дүйцэхүйц хэмжээний чанартай уран бүтээл байсан билээ. 

Мөн 2014 онд анх Хятадын үзэгчдэд хүрсэн, 82 ангит “The Empress of China” кино 49.5 сая доллараар бүтсэн нь Хятадын телевизийн түүхэн дэх хамгийн өндөр зардлаар бүтсэн кино болсон байна. Нэг анги нь дунджаар 0.6 сая доллараар бүтсэн гэсэн үг юм.

 
  • Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Asianbox” сувгаар гарна. 

Тэгвэл KBS телевизийн энэ жилийн томоохон бүтээл гэгдэж буй “Нарны үр сад” 16 ангит цувралын зураг авалтын зардал нь 10,8 сая болсон нь мөн л Солонгосын хамгийн үнэтэй кинонуудын нэг болж байгаа юм. Энэ нь дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. 
Энэхүү киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон обьектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ. 

 

Цуврал кино ихэвчлэн бүтээгч оронд нь гарч дууссаны дараа гадаад зах зээлд зарагддаг хандлагатай. Тэгвэл “Нарны үр сад” киног Хятадын iQiyi цахим хуудас Өмнөд Солонгосын цацалттай нь зэрэгцэн гаргаснаараа онцлог болсон юм. 

Өмнөд Солонгост гарахдаа үзэлтийн хувь 41.6% хүрсэн бол Хятадад iQiyi сайтаас энэ 4-р сарын байдлаар нийт 2.3 тэрбум хандалт авсан байна. Тэгвэл Азийн олон орны үзэгчдийн таашаалд нийцээд байгаа “Нарны үр сад” цувралыг Ази кино контентоор төрөлжсөн “Asianbox” суваг албан ёсны эрхтэйгээр манай үзэгчдэд хүргэхээр болжээ. 

Энхийг сахиулагчдын эх оронч үзэл, эрэлхэг зориг, хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх “Нарны үр сад” кино 5-р сарын 30-наас өдөр бүр 20:30 цагаас гарч эхлэх нь ээ.