Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Одхүү: Эгийн голын УЦС Монголын дотоод асуудал гэдгийг Орос хүлээн зөвшөөрлөө

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Эгийн голын УЦС-ын төслийн асуудлаар энэ сарын 23, 24-нд Монгол, Оросын талууд Улаанбаатарт уулзалдаж байгаа билээ.

Энэхүү уулзалтын талаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү “Дөнгөж сая протоколд гарын үсэг зурлаа. Бид оросуудтай ойлголцож чадлаа” хэмээн жиргэжээ. 

Уулзалтын үр дүнгийн талаар түүнээс тодруулахад “Эгийн голын УЦС-ын асуудал яригдаж эхэлснээс хойш буюу сүүлийн 25 жилийн хугацаанд манай улс ОХУ-ын зүгээс ганц ч нааштай үг сонсож байгаагүй. Харин энэ удаагийн уулзалтаар Оросын тал энэ бол танай дотоод асуудал, тиймээс та нар дотооддоо шийдвэрээ гарга хэмээн хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож болно. 

Эгийн голын УЦС-ыг барих асуудал дээр Оросууд өөрсөдтэй нь зөвшилцөх ёстой гэсэн байр суурьтай байсан бол үүнийг Монгол Улс дангаараа шийдэх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэлээ. 

Ямартай ч Эгийн голын УЦС-ыг ашиглалтад орсноор Байгал нуурт сөргөөр нөлөөлнө, тиймээс бидэнтэй зөвшилцөх ёстой гэсэн байр суурьтай байсан Оросын талтай ойлголцлоо. Харин Эгийн гол дээр баригдах УЦС Байгаль нуурт нөлөөлөх үү, тэрхүү нөлөөлөл нь ямар хэмжээтэй байх вэ гэдэг асуудал тусдаа яригдах юм.