Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Зургаанжин: “Сант” сургууль “Бүрэн цутгамал” ХХК-ийг хохироогоогүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингаас тус сургуулийн барилгын санхүүжилттэй холбоотой асуудлаар товч тодруулга авлаа.


-“Бүрэн цутгамал” ХХК-иас “Сант” сургуулийг барилгын өргөтгөлийн төлбөрөө төлж барагдуулаагүй хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байгаа. Энэ асуудлаар албан ёсны тайлбар хийхгүй юу?

-Манай сургууль 2013 оны зургаадугаар сард “Бүрэн цутгамал” ХХК-тай барилга угсралтын гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу барилга угсралтын ажлуудын төлбөрийг цаг тухайд нь бүрэн шилжүүлсэн. Ихэнх төлбөрийг тус компанийн захирал Б.Батдэлгэрийн шаардлагаар бид гэрээнд заасан хугацаанаас өмнө шилжүүлж байсан.

“Сант” сургууль “Бүрэн цутгамал” ХХК-ийг хохироогоогүй.

-Тэгвэл яагаад энэ компаниас танай сургуулийг төлбөрөө шилжүүлээгүй гэж мэдээлэх болов?

-Тус компани өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан зураг төслийг зөрчиж, зөрчлийг арилгахад “Сант” сургуульд их хэмжээний хохирол учирсан.

Энэ асуудлаар “Сант” сургууль Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргаж шалгуулсан юм.

Хэрэг эцэслэгдээгүй байхад тус компаниас ийм мэдээлэл цацаж байгаа нь хууль хяналтын байгууллагын бие даасан байдалд нөлөөлөх оролдлого гэж бид үзэж байгаа.

-Энэ хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрт эрүүгийн хэрэг үүсч, уг хэрэг шүүхэд шилжсэн. Шүүх хурлын дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.