Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хоригоос хамаарч Монгол улсын нүүрсний экспорт нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бээжин Хойд Солонгосын дэглэмийн эсрэг худалдааны хатуу хориг арга хэмжээ авсны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсаас Хятад улсын авдаг нүүрсний хэмжээ эрс багассан байна.

Дөрөвдүгээр сард Хойд Солонгосоос импортлосон нүүрсний хэмжээ 1.53 сая тоннд хүрсэн нь өмнөх сараасаа 35 хувь, өмнөх оны мөн үеэс 20.5 хувь буурсан дүн болохыг Хятадын Гаалийн Ерөнхий Газрын өнөөдөр гаргасан мэдээлэл баталжээ.

Харин Хойд Солонгосын энэхүү уналтаас хамгийн их ашиг хүртэж байгаа улсаар Монгол улс тодорч дөрөвдүгээр сард 1.98 сая нүүрс Хятад руу экспортлосон нь өмнөх оны мөн үеэс 34.7 хувь өссөн дүн юм байна.

Хятадын хамгийн том нүүрсний нийлүүлэгч нь Австрали улс хэвээр байгаа ба дөрөвдүгээр сарын нийлүүлэлт нь 5.74 сая тонн байсан нь өмнөх оноос 12.9 хувь буурсан үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Reuters