Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Обама Вьетнамд тавьсан АНУ-ын зэвсгийн хоригийг цуцаллаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсад албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсын эсрэг тавьсан зэвсгийн хоригийг бүрэн цуцалж байгаагаа сая зарлалаа.

Вьетнамын дайнаас хойш авсан энэ арга хэмжээг 2014 онд хэсэгчлэн цуцалж байсан бол өнөөдөр ийнхүү бүрэн зогсоож байна.

Коммунист Вьетнамын удирдагч нартай уулзахдаа Обама ингэснээр хүйтэн дайны үеэс үлдсэн ул мөрийг бүр мөсөн арилгаж байгааг илэрхийлжээ.

Тэр бас хоёр тал хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг өнгөрсөн хугацаанд хөгжүүлж чадсаныг онцолсон байна.

Нэгэн үе дайсан байсан улсуудад хамтын ажиллагааны шинэ эрин эхэлж байгааг Барак Обама ийнхүү зарлаж байгаа нь Ази, Номхон Далайн бүсэд нөлөөгөө нэмэгдүүлэх, Өмнөд Хятадын тэнгист Хятадын нөлөөг нэмэгдэхээс сэргийлсэн алхам гэж үзэхэд болох юм.

Обамагийн Азид хийх айлчлал өчигдөр буюу Ням гарагт Вьетнам улсаас эхэлжээ.

 

Эх сурвалж: BBC