Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зам Тээврийн сайд М.Зоригт Эйр Астанагийн асуудлаар ТАЙЛБАР өглөө

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Зам Тээврийн сайд М.Зоригт Эйр Астана компанийн нислэг цуцлагдсантай холбоотой өөрийн фэйсбүүк хуудастаа тайлбар бичжээ. 

Тэрбээр "Хоёр орны Засгийн газар хооронд 1992 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрт "...томилогдож эрх авсан агаарын тээврийн байгууллага нь энэхүү Хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн дагуу тогтоосон тариф хүчин төгөлдөр болсон нөхцөлд агаарын шугамыг ашиглаж эхэлж болно’’ гэж заасан. 

Эйр Астана компани нь дээр дурдсан гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /зөвшөөрөл/ аваагүй, Астана-Улаанбаатар-Астана нислэгийн чиглэлд хэрэглэх тарифыг хоёр талын удирдах газрууд хүчин төгөлдөр болгоогүй байгаа. Ийм тохиолдолд тийз борлуулалт хийсэн бол агаарын тээвэрлэгч хариуцлагаа өөрөө хүлээх юм" хэмээсэн байна.

Харин Эйр Астанагийн хувьд Казахстаны зүгээс томилсон агаарын тээврийн компанид нислэгийн зөвшөөрөл олгохгүй байх нь Чикагогийн конвенцийг зөрчиж буй явдал гэж үзээд ИКАО-д гомдол гаргаж буй тухай бид мэдээлсэн билээ.