Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Иргэнээс ирсэн гомдлын дагуу жүжигчин Б.Амарсайханаас тайлбар авчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар болон жүжигчин Б.Амарсайханаас ямар шалтгаанаар цагдаагийн байгууллага тайлбар авсан талаараа мэдээлэл хийлээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Иргэн н.Батбаяраас “Амараагийн харамсал” нэртэй бичлэгийн талаар шалгаж өгнө үү гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу жүжигчин Б.Амарсайханаас тайлбар авсан.

 Тухайн иргэний гаргасан өргөдөл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай харьяа прокурорт шилжүүлсэн" гэв.

Түүнчлэн 1994 онд төрсөн Т гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх программыг ашиглан мэдээ мэдээлэл танилцуулга судалгаа, боловсрол эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд болон бусад мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч нийт 24,783 иргэн албан хаагч аж ахуйн нэгжийн мэдээллийг хууль бусаар хуулбарлан авсан хэрэг гарчээ. Энэ хэргийг шалгаж байгаа аж. Мөн Т гэгч нь компьютерийн мэдээллийн санд байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарлан авах 12 төрлийн хортой программыг үйлдвэрлэсэн байсныг илрүүлжээ. 

1985 онд төрсөн Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан хууль бусаар гүйлгээ хийж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Х гэгчийн гэрт хийсэн шалгалтаар виза карт болон виза картны дотор электрон мэдээ суулгах зориулалт бүхий тоног төхөөрөмж илэрсэн бөгөөд түүнийг хураан авч мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэсэн мэдээлийг өглөө

ВИДЕО: