Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп том ялалт байгуулж намаасаа нэр дэвших нь тодорхой боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Индиана мужид болсон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд Дональд Трамп гол өрсөлдөгч Тэд Крузийг хол хаяснаар Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч болох замаа заслаа.

Ялалтынхаа дараа Трамп “Баярлалаа Индиана, бид дөнгөж сая яллаа. Бид бүх үзүүлэлтээр ялалт байгууллаа. Та бүгд бол онцгой хүмүүс, би хэзээ ч та нарыг мартахгүй!” гэж жиргэжээ.

Өрсөлдөгч Тэд Круз 27 хувийн санал авсан урьдчилсан дүнтэй байгаа бол Трамп түүнээс 20 оноогоор илүүр гарсан байна.

Ингэснээр Трамп БНН-аас нэр дэвшихэд шаардлагатай үлдсэн 1,237 төлөөлөгчийн саналаа хөнгөхөн авах зам нээгдэж байгаа юм.

Техас мужийн сенатор Тэд Круз сонгуулийн сунгаанаас гарах болсон тухай түүний ойрын эх срувалжууд мэдээлжээ.

Круз гурав дахь өрсөлдөгч Жон Касичтай тохиролцож түүний нэрийг татуулснаар өөрийн авах ёстой саналыг Индианад авна гэж төлөвлөж байсан ч бүтэлгүйтлээ.

Ийнхүү Бүгд Найрамдах Намаас Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болж байна.

Нөгөө талд Ардчилсан Намаас төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон сонгогдох магадлал өндөр байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider, Time.com