Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн Экзим банкны хоёр дахь том зээлийг Монголын засгийн газар авч байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Энэтхэг улсын Экзим банк төмөр зам болон бусад дэд бүтцийн төслүүдэд нь зориулж Монгол улсад нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ албан ёсоор зарлажээ.

Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ дөрөвдүгээр сарын 28-нд болсныг мэдэгдэлд дурдсан байна.

Экзим банкнаас гадаад улс орнуудад олгосон зээлүүдээс хэмжээгээрээ хоёрт орох том хэмжээний зээлийг Монгол улсын засгийн газарт олгосныг мэдэгдэлд мөн онцолжээ.

Мөн Монгол улсад олгож байгаа тэдний хоёр дахь зээл юм байна. Эхний зээлийг 2011 оны долоодугаар сард Энэтхэг-Монголын мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн хамтарсан төвийг Монголд байгуулахад зориулан олгосон нь $20 саяын дүнтэй байжээ.

Энэтхэгийн Экзим банк одоогоор Ази, Африк, Латин Америк, Хамтын Нөхөрлөлийн орнууд гээд нийт 63 оронд 204 зээлийн шугам нээгээд байгаа гэнэ. Тэдгээрийн нийт дүн $15.28 тэрбумд хүрчээ.

Уг зээлийн хүрээнд хэрэгжих төслүүдийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээг 100 хувь Энэтхэгийн экспортлогчдод олгох нөхцөлтэй байдаг гэнэ.

 

Эх сурвалж: India Times