Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хориг арга хэмжээний хүрээнд Ким Жон Уны “гахай” хочийг Хятадын интернэтэд сэргээжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнд Хятад улс нэгдсэний дараа Бээжингийн эрх баригчид Ким Жон Уны "эвгүй" хочоор хайлт хийх боломжийг интернэт сүлжээндээ нээжээ.

Хятадын интернэт хэрэглэгчид Ким Жон Уныг “гуравдахь үеийн гахай” хэмээн хочилдог байна.

Уг нь ийм нэрээр Байду сайтаас хайхад үр дүн гарч ирдэггүй байхаар блок хийсэн байсан боловч хориг арга хэмжээний дараа эргэж нээжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Байду хайлтын систем уг нэрээр хайхад ямар нэг тайлбаргүйгээр, үр дүн олдсонгүй гэсэн хариу гаргадаг болгосон юм.

Тэр үед Хятадын төрийн тав дахь түвшний удирдагч Лю Юншань Хойд Солонгост айлчилж Хөдөлмөрийн намын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон бөгөөд хоёр орны харилцааг сайжруулах үүднээс ийм арга хэмжээ авсан хэмээн ажиглагчид дүгнэж байв.

Харин саяын гаргасан өөрчлөлт нь Хойд Солонгосын дэглэмийн гаргаж буй ааш авирт Бээжин сэтгэл дундуур байгаагийн илрэл боллоо гэж үзэцгээж байна.

 

Эх сурвалж: Korea Times