Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймагт АГААРЫН ЭРГҮҮЛ ажиллаж эхэллээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Увс аймаг дахь Цагдаагийн газар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд /ГХУСАЗСЗ/ санал хүргүүлэн 4,920,000 төгрөгийн зардал шийдвэрлүүлэн “DJI Phantom 3” нисдэг камер худалдан авч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд ашиглаж эхэллээ.

 

Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар бартаа саадтай гэмт хэрэг, зөрчлийн газарт самналт хийх, хүн, малыг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоох ач холбогдолтой юм.

Мөн тус Цагдаагийн газраас хавар намрын улиралд Увс нуурын хөвөө, Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хөндлөнгийн гол чиглэлд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр морьт болон мотоцикльт эргүүлийг ажиллуулж хэвшсэн бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс дээрх хоёр чиглэлд дөрвөн алба хаагч эргүүлд ажиллаж байна.

Морьт эргүүлд ажиллаж байгаа алба хаагчид нисдэг камерийг ашиглан эргүүл үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ